Бүсгүйчүүдээ үзэг, харандаагаа аваад наашаа суугаарай. Та дээрээс нь доош нь аажуухаан гүйлгэж өөрт таарах хувилбараа цаасан дээрээ тэмдэглээд яваад байгаарай. Шууд доошлуулан хариуг харж өөрийгөө бүү хуураарай. За ингээд та ХЭН БЭ?
Та ойд явж байлаа. Гэтэл гэнэт нэг байшин тааралдлаа. Тэр ямар байшин байна вэ? /Өвсөн овоохойноос эхлээд үлгэрийн ордон ч байж болно.../
Ойд байгаа таны төсөөлсөн байшиндаа та орж үзэж байна уу? Зүгээр харчихаад явчихаж байна уу? Аль эсвэл ганц нэг хоносон уу? Амьдрахаар шийдээд товхиносон уу?
За тэгсэн бас нэг шил тааралдлаа. Ямар шил байна вэ? /Хагархай шил бол хэр олон байна бас бодоорой. Ер нь бол жижиг хагархайгаас цонхны том шил, архи, варены шил гээд юу ч байж болно шүү/
Та тэр шилээ аваад явж байна уу? Хаяад явчихаж байна уу?
Тэгээд цаашаа явж байтал чинь нэг морь тааралдаж байна гэнэ. /Хамуутай бор даагнаас эхлээд дэл сүүлнээс нь гал ассан үлгэрийн хүлэг ч байж болно. /Унага, даага, азрага, гүү гэж насаар нь нарийвчлан бодсон ч болно/
За тэгсэн тэр морь таньтай өглөө, өдөр, орой, шөнийн аль цагт нь таарч байх юм бэ? /Үдийн өмнө, үүрээр, үдийн хойно гэх мэт нарийн тодорхойлолт ч байж болно/
Та морио орхиод явж байна уу? Унаад явж байна уу? Туугаад явж байна уу? Хөтлөөд явж байна уу? /Хүний морь, эмнэг морь, би унаж чадахгүй гэсэн шалтгаануудыг орхиорой. Энэ бол сэтгэхүйн сонжоо шүү дээ. Яахыг хүсч байгаагаараа л бич/
Гэтэл ой дуусч та далайн эрэгт гарч ирлээ. Далай дээр нэг хөлөг онгоц байгаа. Тэр онгоц таньруу ирж байна уу? Хүлээгээд зогсож байна уу? Цаашаа явж байна уу? Зөрөөд өнгөрч байна уу?
За ингээд сонжоо дууслаа. Та доош гүйлгэж хариултаа харахааас өмнө. Бүх асуултанд хариулсан эсэхээ дахин нэг шалгаарай.
Хариулт
Байшин: Энэ бол таны аз жаргал. Хэрэв та үлгэрийн ордон ч юмуу багаар бодоход хоёр давхар хаус гэж бичсэн бол та тун дажгүй аз жаргалтай хүн юм. Өвсөн овоохой гэх, шувуун хөлт, дан байшин гэсэн бол одоохондоо аз жаргал тийм ч их биш, байна. Тэгэхдээ нэмэгдүүлж болно шүү дээ. Санаагаар унах хэрэггүй
Орсон эсэх: Та байшингаа гаднаас нь харчихаад яваад өгч байгаа бол аз жаргал байвч түүнийгээ эзэмшиж чаддаггүй хүн юм байна. Харин тэнд амьдрахаар шийдсэн бол та өчүүхэн аз жаргалыг ч амьдралын гэрэл гэгээ болгон эзэмшиж чаддаг азтай хүн юм.
Шил: Энэ бол таны зовлон. Олон жижиг зовлонтой ч байж болно. Онцгой том ганц зовлонтой ч байж болно. Ер нь архины шил бол зовлонгийн томоохондоо л орох байх даа.
Авсан эсэх: Хэрэв та шилээ харчихаад өнгөрсөн бол өөрийгөө стресснээс буюу зовлонгоос түргэн ангижруулж чаддаг хүн юм. Харин та шилээ аваад явсан бол /ямар зорилгоор авсан нь сонин биш/ байнга л шаналж, зовлонтойгоо найзлаж явдаг хүн юм.
Морь: Энэ бол таны заяаны хань юм байна. Царай зүс, гадаад үзэмж, нас, хүйсийг нь та мэдээж биччихсэн байгаа.
Хэзээ тааралдав: Энэ бол та заяаны ханьтайгаа хэзээ таарсаныг, таарахыг харуулна. Өглөө бол өсвөр насандаа. Харин орой гэдэг бол бүүр нас тогтсон хойноо гэж ойлгоорой. Харин өдөрийг яг хүмүүсийн гэрлэх нас гэж бодно биздээ.
Унасан эсэх: Та энийг заяаны хань гэдгээс илүү ер нь эхнэр, нөхөр, найз залуу, бүсгүйдээ хэрхэн ханддагыг маань тодорхойлж байна гэж ойлгоорой. Хэрэв та унаад явдаг бол ерөнхийдөө гэрийнхээ тэргүүн байхыг хүсдэг хүн юм. Харин хөтлөөд явж байгаа бол их халамжтай хүн юм. Туугаад явж байгаа бол мөн л өөрийн эрхэндээ байлгахыг хүсдэг хүн гэсэн үг дээ.
Хөлөг онгоц: Энэ бол сайнаар хэлбэл та ерөнхийдөө эсрэг хүйснийхнийхээ сонирхолыг хэр татдагыг илэрхийлнэ. Хөлөг онгоц таныг хүлээгээд байж байсан бол танд “байнгын” амрагууд байдаг юм байна. Хэрэв таньруу ирж байгаа бол та хэний ч сонирхолыг татдаг, хэрэв цаашаа явж байгаа бол нэг ч их олон хүний сонирхол татдаггүй юм байна. Харин хажуугаар чинь өнгөрөөд явж байгаа бол та дундаж нэгэн юм.
No comments:
Post a Comment