Thursday, September 5, 2013

Monday, May 6, 2013

Миний мэргэжил (Эссэ)

“Хүн ажлыг голох ёсгүй, Ажил хүнийг голдог”гэсэн энэ үгийг хэдийд хэн гэдэг хүн зохиосон нь тодорхойгүй.Яг үүнтэй утга адил “Хүн мэргэжлийн сонгодоггүй,мэргэжил хүнийг сонгодог “гэж зарим хүмүүс ярьдаг.Гэтэл энэ үг өнөө цагт эсрэгээр хүн мэргэжлийг мөнгөөр,бусдын нөлөөгөөр сонгодог болоод байна.Ингэж сонгосон мэргэжилтэн төгслөө гэхэд тухайн мэргэжлээ өөрийн болгож эрдэмшүүлээгүй байдаг бөгөөд зах зээлд материаллаг зүйлтэй зүйрлүүлэн авч үзвэл борлогоо муутай,чанаргүй нөөцийн бараа болон хувирна гэсэн үг юм.Ажил мэргэжил гэдэг бол хүний амьдралын салшгүй чухал хэсэг.Хэрвээ та хувийн онцлогтоо тохирсон ажил мэргэжил сонгож чадвал мэргэжлээ эзэмшихэд болон мэргэжлээрээ ажиллахад өдөр бүр ажил мэргэжлээсээ  сэтгэл ханамжийг авч хичээлээ хийж,ажлаа хийх урам зоригоор дүүрэн байх болно.Мэргэжлээ хэр сайн эзэмшинэ тэр хэрээр зах зээлд хурдан бөгөөд үнэ ихтэйгээр борлогдоно.