Tuesday, April 23, 2013

ус эссэ




...Байз! єнгєрсєнд. Тун саяхандаа... Ус гол шиг, мєнгє найз шиг байх цагт. Ус халгин цалгин шуугиж, ойр хавийн даланг сэтлэн олж ирэх нь Туулын ус vерлэжээ. Хvмvvс Туулыг салаар гатладаг байлаа. Туулын бургас битvv шигэж, хєвєєгєєр нь зvлэг ногоо ургаж, Туул гол шиг биш, Мєрєн шиг цалгиж байх vед Монгол Дэлхийд ундны усны нєєцєєр дээгvvр орж байв.

...Одоо. Харин одоо бол “Тийм цаг байсан юм аа” гэж ярих болж. vзэх биш ярихын тєдий л болж. Туулын голдрил тасарч, хааяа нэг бороо орохоор амь сэлбэдэг боллоо. vерлэх нь бvv хэл vлгэн салган урсгал тасрахгvй урсаж байх болж. Амь тасрахгvй гээд арай чvv нэг юм зуны бороог хvлээж, бургас ой модгvй болсон Туул нvцгэрч, салхинд гандан хий дэмий л дєнгєж амаа чийглэн дэвтээх амьд амьтан мэт харагдана.

Арга ч vгvй дээ, амьтай амьгvй олон амьтныг ундаалсан хойно, єєрєє одоо хатаж цангаад хагсарч байгаа нь тэр биз. Тунгалаг уснаа цагаан сvv дусаахыг эрт vед євєг дээдэс минь хараан зvхэж цээрлэдэг байсан бол, одоо vед алга ташин баярлах болжээ. Учир нь голын эхэнд сvv дусаах нь бага хэрэг болж. Юу нь мэдэгдэхгvй химийн бодисыг тусаах нь битгий хэл суваг хоолой татан Туул руу шургуулан тонн, тонноор нь цутгах нь тэр. Тэр ч бvv хэл арай доошлоод ард тvмэн нь худаг усгvй, эсвэл хувин сав тvмпэнгvй гэлтэй хамаг хувцсаа боож аван голын эрэг бараадна. Газраар сав хийсэн, голоор ус хийж, голд нь орон, угааж эхэлнэ.

Цаашлаад биеэ угааж усанд орно. vvнээс арай доошлоод голын дунд хэсэгт автомашин угаалгын цэг тааралдана. Химийн хортой, хоргvй бодис, саван, вок, хєлс, хир бvгдийг нь холиод нийслэлийн иргэдэд усны хоолойгоор, заримд нь зєєврийн худгаар ундны ус болгон тvгээнэ. Бид нvдэн дээр ил л биш болохоос Хонгорын иргэд шvv дээ. Хонгор, Улаанбаатар гэлтгvй хордож байгаа хойно доо. Ер нь ингэж шат дамжлагагvйгээр шууд Хонгорын уснаас уучихсан нь дээр. Аяагvй бол Хонгор, Улаанбаатарын уснаас
ч цэвэр устай байж магад.

Бид нэг усан ундрагатай, бид усыг л ууна.
Энэ талаар ард иргэд, засаг тєр нь ч тоохгvй. Тоолоо ч Монголчууд угийн л хэнэггvй, гvндvvгvй улс хэмээх нэрийдлээр дотроо засч, амаа таглана.
Ард иргэд нь Хонгорынхон гэхээр л vс нь арзайж, нvд нь аяганаасаа бvлтрэх шахам цэрвэж, єєрсдєє цэвэр ус ууж байгаа аятай л байх юм. Усны урсац бохирдвол бvгд л бохирдоно. Хонгор сумын гол ганц тэдний гол биш, бидний эх орны минь урсгал. Ус л юм хойно урсаж л таарна. Эсвэл Хонгорын ус Туулын уснаас єєр єнгєтэй, ялгаатай. Эсвэл бvр Хонгорын ус гээд биччихсэн байдаг юм байх даа?
Бид нэг л усан ундрагатай. Бид нэг л ус ууна.

Засаг тєр нь “Загас усан дотроо шивж vхэв, усанд байхдаа агаар дутагдаж vхэв”, “Хонгорын хvмvvс голын уснаас аван аягандаа хийж, єєрсдєє кофе аятай халбагаар хор аван найруулж уснаас хордсон”, “Тэгэхээс биш Хонгорын ус хоргvй” гэх мэт хачирхалтай мэдэгдэл хийн мэлцэнэ.

Эрхэм ноёдууд ус уудаггvй болохоор усны гачигдлыг мэдэхгvй байна уу? Эсвэл сохор, бvр чихгvй болохоор тэр vv? Чихгvй, сохор гэдэг нь vнэн болж таарлаа. Аргагvй тийм хойно яаж мэдэх вэ дээ, Хєєрхий минь. Усны vнэ цэнийг єнєєг хvртэл мэдэхгvй л байна. Арга ч vгvй биз, одоохондоо ус тєгрєгєєр хэмжигдээгvй байна. Бензиний vнэ нэмэгдэж, одоо бензиний vнэ нэмэгдвэл яанаа, аягvй бол бид сєнєнєє!

Яаж бензиний vнийг тогтоох вэ? гэж ирээд л сандралдаж байгааг нь харвал тэр усаар чиш бензинээр тэжээгддэг бололтой. Тийм л байх нь. Аягvй бол зvрхнийх нь оронд мотор байгаа биз. Уг нь амьд бие хойно амь сэлбэх усаа vнэгvй байгаа дээр нь тордох нь зvйтэй. vнэд орвол бензин ч яамай байнаа. vсрээд л машингvй явган явна биз. Эцэг євгєд минь тариа тарьж, усаа уугаад л vхээгvй л байлтай. Ер нь энх тунх, уух унд газар нутагтайгаа байсан цагт vхэхгvй. Хvн тєрєлхтєн соёлыг хєгжvvлэх хэтрэх цагт соёл нь эргээд єєрсдийг нь устганаа гэж! Соёл ингэж их хєгжиж, атга шороо vнэд орж, мод бутаа тайраагvй, газар шороогоо ингэж их хєндєєгvй байсан бол хvн тєрєлхтєн малаа маллаж байгалиасаа хишиг хvртэж, тааваараа элбэг дэлбэг байх байсан биз. Магадгvй уулыг нvцгэлж, усыг ширгээгээд эхлэхээр нь байгаль эх хишиг буянаа хураасан ч байж магад. єгснийхєє хэрээр эргvvлээд хумьж эхэлж байна.

Туул минь! Ширгэхийн оронд ядаж хортой бай, Хонгорын гол шиг цэлийгээд урсаасай. Ам хатаж байна. Хортой хамаагvй тэрнээс чинь уух юмсан.
Бид амьд организм. Бид ус л ууна.
Бидэнд гарц бий. Гэхдээ 2 замтай. Туулыг нєхєн сэргээж, хєрсийг нь моджуулан тордох. Мєнгє биш Газар шороогоо, Бензин биш усаа бодох цаг.
Нэг бол ус ус хэмээн хоосон хашгирч Туулыг сэргэтэл их хур орохыг хvлээх, тэгээд эцэст нь импортоор ус худалдаж авах.

Хийх vv? Хvлээх vv? Хоосон хашгирахаар хийх л хэрэгтэй. Зєв эхлэх, зєв ярих нь ажлынхаа хагасыг хийлээ л гэсэн vг. Одоо л хийдэг цаг.
Ус уухгvйгээр амьдрах хvн битгий хэл адгуус манай дэлхий дээр л лав байхгvй. Магадгvй харь гариг дээр бий байх л даа.
Агаарын дараах – vнэ цэнэ бол УС. Боддоо!!!
Бид ус л уудаг!

No comments:

Post a Comment