Гэрэлт ирээдүй
Хэн нэгэн болох гэж
Хэн нэгнийг дуурайвал
Хэн ч биш болно
Өөрийнхөөрөө бай !!!
Menu
Нүүр хуудас
Сургамжит өгүүллэг
Онч мэргэн үгс
Wednesday, April 10, 2013
: Шинэ Монголын гэр бүл. Саак хороололд лаг байр аваад гэр бүлээрээ оров. Гэрийн эзэн нь 5 настай охиноосоо сайрхан асууж байна гэнэ:
- За, миний охин чамд таалагдаж байна уу?
Охин юу ч хариулалгүй шууд л эцгийгээ тэврэн авснаа гэнэт:
- Ямар гоё юм бэ ааваа? Ээж та хоёрыг үхэхээр би энд ганцаараа амьдарна тээ?
: Манай өрхийн орлого өнгөрсөн жил хоёр дахин нэмэгдсэн гээд л бодчих. Тэрний өмнөх жил манайх нэг дүрдэг цайг дөрвүүлээ хандалж өдөржин уудаг байсан бол өнгөрсөн жил хоёрыг дөрвүүлээ хандалдаг болсон ш дээ.
: Гурван шинэ баян таван одтой зочид буудалд буужээ. Нэг нь шууд бассейн захиалж байна гэнэ:
-Халуун устай нэг, хүйтэн устай нэг, усгүй нэг гурван бассейн гучин минутын дараа бэлэн байлга.
-Уучлаарай та ийм олон бассейнаар яах гэсэн юм бэ?
-Би ус бүлээн халуун байхад дуртай, найз маань ус хүйтэн байхад дуртай, харин нөгөө найз маань сэлж чаддагүй юм.
: Хүү: -Ааваа мөнгө зээлээч...
Аав: -Хэнээс?
: -Би аав шигээ жилд сая долларын цалинтай болохыг мөрөөддөг
-Аав чинь жилд сая долларын цалин авдаг юм уу?
-Үгүй ээ, аав бас тэгж мөрөөддөг...
Бүлэг:
Баян Ядуу
: Нэг гуйлгачин бурханы хөшөөний өмнө суугаад өдөр бүр:
- Бурхан минь, намайг сугалаанд хожуулж өгөөч, гуйя, гуйя... гээд л залбирдаг гэнэ. Нэг сар, хоёр сар... нэг жил...
Тэгсэн нөгөө бурханы хөшөө нэг өдөр амь ороод:
- Гуйя хүү минь, гуйж байна, эхлээд сугалаагаа авчих л даа... гэжээ.
: Саятны хүүхдүүд уулзан, шинээр худалдаж авсан зүйлээрээ нэг нэгэндээ сайрхацгааж байна гэнэ.
-Пөөх, энэ Балдан ямар гоё цаг аваа вэ? Хаанаас авсан?
-Аав үхэхийнхээ өмнө надад зарсан юм аа.
: Харамч эр үхэхийнхээ өмнө аяга кофе хоёр сахартай авчирч өгөхийг хүсчээ. Түүнд ёсоор болгов. Харамч эр:
- Ингээд үхэхийн өмнө амьдралынхаа эцсийн мөрөөдлийг биелүүллээ гэж сэтгэл хангалуун өгүүлэхэд:
- Та тийм ч ядуу нэгэн байгаагүй. Хэдэн ч ёотонтой кофе уух тэнхэлтэй байсан шүү дээ гэхэд:
- Тийм ээ, тэгэхдээ би гэртээ нэг ёотонтой, айлд гурван ёотонтой уудаг байсан юм.
Бүлэг:
Баян Ядуу
: Нэгэн саятан залуу, нэг бүсгүйд маш их хайртай байж. Тэгээд хайртай бүсгүйдээ ийн хэлж:
-Хоёулаа хамтдаа миний хөрөнгө мөнгийг үрвэл яасан юм?
-Би зөвшөөрч байна аа.
-Тэгэхдээ насан туршдаа шүү дээ
-Миний бодлоор тэгж их удахгүйгээр болох байлгүй дээ.
Бүлэг:
Баян Ядуу
: Ганданд:
-Манай найзын бие нь тааруу, ямар ном уншуулъя даа…
-Алтанганжуур уншуулчихгүй юу.
-Ямар үнэтэй юм?
-10 мянган төгрөг.
-Yгүй ээ… юу… тэгтлээ дордоогүй байгаа л даа…
Бүлэг:
Баян Ядуу
: Хоёр нөхөр ярилцаж байна гэнэ:
-Яаж баян болох вэ
-Яахав нохойтой л сайн найзал
-Тэгээд?
-Тэгээд яахав дундаасаа ярьдаг нохой гаргаж зар.
Бүлэг:
Баян Ядуу
: Залуу, найз бүсгүйдээ:
-Хоёулаа яаж мөнгө олох вэ? Бүсгүй:
-Надад нэг арга байна.
-Ямар?
-Харин чи хардахгүй, харамлахгүй гэдгээ амла!
Бүлэг:
Баян Ядуу
: Шинэ оросын хүүхэд аав руугаа утасдана:
- Аав аа, орой ирэхдээ миний хулгануудад гэрийн шаахай авчраарай.
Бүлэг:
Баян Ядуу
: Нэгэн шинэ орос шүдний эмчийн өрєє рүү орж сандал дээр нь суугаад амаа ангайлаа. Шүднүүд нь бүгд очир алмаз суулгасан цагаан алт байх юм гэнэ.
-Таны аль шүд өвдөө вэ? Эмчлүүлэх үү, авахуулах уу?
-Эмчлүүлэх ч үгүй, авахуулах ч үгүй.
-Юу?
-Шүднүүдийг маань хулгайч авчих гээд байна. Дохиолол тавиулах гэсэн юм.
: Өвгөн гэрээслэл бичүүлж байна гэнэ.
- Эхнэртээ 100000$, том охиндоо 80000$, бага охиндоо 50000$. Бурхан минь би энэ их мөнгийг хаанаас олно оо!!!
No comments:
Post a Comment
Newer Post
Older Post
Home
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment